Сүхбаатарын талбайд “Номын баяр” гурван өдөр боллоо. Энэ үеэр Сонгогчид Сонгуулийн ерөнхий хорооны асарт зочилж, сонгуулийн санал хураалт болон санал авах хуудас, санал тоолох төхөөрөмжтэй танилцаж, мэдээлэл авч, санал бодлоо солилцов.
Иргэд “Номын баяр”-аар аялахын зэрэгцээ сонгуулийн ерөнхий хорооны асарт зочилж, сургалтын саналын хуудас бөглөж, олон нийтийн нэрлэснээр санал тоолох хар машинд өөрсдийн саналаа уншуулж, санал тооллогын машинтай танилцав. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны талаар сонирхсон мэдээллээ авч байв.
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналын тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм. Сонгогч Та саналын хуудасны сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ноогдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ.
Мандатын тооноос илүү эхсүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарах хэрэгтэй юм байна. Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч та өөрийн дэмжиж буй нэг нам, эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл таны санал хүчингүйд тооцогдоно. Энэ мэт сонгуулийн үйл явцтай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо Сүхбаатарын талбайд байрласан асраараа дамжуулан олон нийтэд түгээж ажиллалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна