PUBG Mobile-ын Төв, Өмнөд Азийн аваргад Монголын таван баг оролцоно

ALs
2024 оны 5-р сарын 22 -нд

  • PUBG-ын Төв, Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
  • Тэмцээнд Монголын таван баг оролцож байна

PUBG (Player Unknown's Battleground) Mobile-ын Төв, Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Super League - Central and South Asia (PMSL CSA)" өнөөдөр эхэлнэ.

Балбын нийслэл Катманду хотод ирэх сарын 15-ыг дуустал болох 200 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Балба, Пакистан, Бангладеш, Монгол, Алс Дорнодын 20 баг өрсөлдөж байна. Үүнээс Төв Азийг төлөөлөн Монголын таван баг оролцоно.

Тэмцээний шилдэг дөрвөн баг долоодугаар сард Саудын Арабт болох 3 сая ам.долларын шагналын сантай Дэлхийн цомын тэмцээн "PUBG Mobile World Cup 2024"-ын хэсгийн шатанд оролцох эрхтэй болох бол тав дахь баг нь урьдчилсан шатанд тоглох эрх авна.

Хэсгийн шатны тоглолтууд өдөр бүр 19:10 цагаас эхэлнэ. Таван өдрийн турш өдөрт зургаан map, нийт 30 тоглолтын дараагаас финалын 16 багийн нэр тодорно. Финалд гурван өдрийн турш 18 map тоглосны эцэст ялагчид тодрох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна