У.Отгонбаярын охин О.Хүслэн жүдо бөхийн ДАШТ-д оролцож байна

ALs
2024 оны 5-р сарын 22 -нд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2 охинтой бол дүү У.Отгонбаяр нь 4 охинтой. У.Отгонбаярын том охин эмч болохоор сурч байгаа бол хоёр дахь охин нь жүдогийн улсын шигшээд -78 кг-д зодоглодог. Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн О.Хүслэн энэ өдрүүдэд Абу Дабид дэлхийн аваргын татамид хүч үзэж байна.

Бөхийн удам Ерөнхийлөгчийн талаас биш даян аварга Н.Батсуурийн дээд удмаас угшилтай. У.Отгонбаярын эхнэр нь аварга Н.Батсуурьтай үеэл. Улсын начин Ж.Гэлэгийн ач охин, улсын начин Г.Даваасамбуугийн охин юм байна.

Ухнаагийн Отгонбаяр МАН-аас Зүүн бүсийн 6 дугаар тойрогт нэр дэвших эрхээ өвөртөлсөн. Ахынхаа унаган тойрогт өрсөлдөхөөр болсон Ухнаагийн Отгонбаяр олон нийтийн анхаарлыг богино хугацаанд татаад байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна