Хакүхо Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо

ALs
5-р сарын 24 -нд

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Удирдах зөвлөлийн дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр анхны “Хүндэт ерөнхийлөгч”-өөр Хакүхог өргөмжилсөн.

Тэрээр Японы мэргэжлийн сүмод 24 жил тасралтгүй зүтгэн, бөхөөс дэвжээний эзэн багш хүртэл амжилт гаргаж, 5 Геннисийн амжилт тогтоож, их спортын талбарт онцгой үүрэг, гавьяа байгуулж, шударга спортын төлөө өөрийн үйл хэргээр үнэтэй  хувь нэмэр оруулан манлайлж буйг үнэлжээ. Анхны өргөмжлөлийг Ерөнхийлөгч Г.Батзаяа Японы Токио хотод энэ сарын 23-нд Хакүхо Шод гардуулан өглөө. Хакүхо Шо нь 2004 онд Хөдөлмөрийн хүндэт, 2005 онд Алтан гадас, 2006 онд Гавьяат тамирчин, 2007 онд Сүхбаатарын одон, 2015 онд Хөдөлмөрийн баатар хүртэж байсан юм. Хакүхо Шогийн Мэргэжлийн сүмод гаргасан амжилт: 2004 он 05 сар -  Дээд зиндаа 2005 он 01 сар - Комүсүби цол 2005 он 03 сар - Сэкиваке цол 2006 он 05 сар – Озэки цол 2007 он 05 сар - Ёкозүна цол 2015 он 03 сар - 45 удаа Мэргэжлийн сүмод түрүүлж Дэлхийн Геннисийн амжилт 2015 он 03 сар - 15 удаа дараалан босоо түрүүлсэн Дэлхийн Геннисийн амжилт 2023 он 08 сарын 27 - 121 удаа гарын хээ дардас ахиулсан. Хакүхо Шогийн Мэргэжлийн сумод ажилласан байдал: 2001 оны 03 сард - Японы сүмо бөхийн холбооны Мияагино дэвжээний бөх 2021 оны 10 сард - Японы сүмо бөхийн холбооны Мияагино дэвжээний Туслах  багш 2022 оны 08 сараас- Японы сүмо бөхийн холбооны Мияагино дэвжээний Эзэн багш


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна