Г.Оргилболд ДАШТ-д гурван жил дараалан түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

ALs
2024 оны 5-р сарын 27 -нд

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болж байна.

Тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдснөөс насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрбээр гурван жил дэлхийн дэвжээнд түрүүлж байгаа ба пауэрлифтингийн төрлөөр ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн (Алмата-2022 алт), (Йоханнсбург-2023 алт) анхны Монгол тамирчин болж байна.

Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна