“Торгоны зам” олон улсын авторалли уралдаан ирэх долдугаар сард болно

ALs
2024 оны 5-р сарын 27 -нд

“Торгоны зам” олон улсын авторалли уралдаан ирэх долдугаар сард болно.

Тэмцээнд оролцогчид 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтэрч Ховд аймагт 7 дугаар сарын 9-11-ны өдөр, Говь-Алтай аймагт 7 дугаар сарын 11-13-ны өдөр, Баянхонгор болон Дундговь аймагт 7 дугаар сарын 14-15-ны хооронд уралдаж, эцэст нь Улаанбаатар хотод ирснээр уралдаан дуусна.

Энэ жилийн “Торгоны зам 2024” олон улсын авторалли уралдааны замын ихэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих бөгөд энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна Улсын төсөвт хөрөнгө оруулах боломжтой гэж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцлов.

ОХУ-ын талаас тэмцээний санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлүүлж байгаа бол Монгол Улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргахгүй байх зарчмыг баримталж байгааг тэрбээр дурдлаа.

Монгол Улсын зүгээс тухайн ОХУ-ын авторалли уралдаан зохион байгуулагчид болон тамирчдыг хил, гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх, уралдааны үед тамирчид болон иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна