Парисын олимпод Монголын хоёр дугуйчин оролцохоор боллоо

ALs
2024 оны 5-р сарын 28 -нд

Энэ зун болох Парисын олимпод Монгол Улсаа төлөөлөн хоёр дугуйчин хурд, хүчээ сорихоор боллоо.

Узбекистан улсад өнөөдөр /2024.05.27/ болж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний Ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд 2016 Track дугуйн Залуучуудын Дэлхийн аварга, 2023 “Tour of Thailand” тэмцээний аварга, ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр түрүүлж Олимпийн эрхээ авч мөн шар цамцны эзэн боллоо. Ийнхүү Олимпын бөөн гараатай тэмцээнд ОУХМ С.Жамбалжамц, ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр нар оролцохоор болсонд баяр хүргэе.

Эх сурвалж: Монголын Дугуйн Холбоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна