Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг "Дэлхийн тамхигүй өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол Улсад жил бүр 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг бөгөөд тамхины хэрэглээнээс болж амь насаа алдсан хүмүүсийн 72 хувь нь 70 наснаас өмнө тохиолдож болох нас баралтын 17 хувийг эзэлж байна.
ДЭМБ-аас "Дэлхийн тамхигүй өдөр"-ийг гишүүн улс орнуудын Засгийн газрын зүгээс тамхины хяналтыг чангатгаж, хойч үеэ тамхи болон тамхи үйлдвэрлэгчдийн хууран мэхлэлтээс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна