Пауэрлифтингийн ДАШТ-ээс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

ALs
2024 оны 5-р сарын 31 -нд

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болж байна.

Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр мастер ангилалд нэг тамирчин мөнгө, хоёр тамирчин хүрэл медаль хүртэв. Тэмцээний М-1 ангиллын -120 кг-ын жинд О.Мөнхбат цээжнээс 217.5 кг-ыг шахсан бол мастер-1 ангиллын +120 кг-ын жинд Д.Анхбаяр 222.5 кг-ыг шахаж хүрэл, мастер-2 ангиллын 105 кг-ын жинд Х.Баттөммөр 195 кг-ыг шахаж хүрэл медаль хүртлээ. Х.Баттөмөр ДАШТ-ий зургаа дахь медаль нь бөгөөд тэрбээр хоёр алт, дөрвөн медаль хүртэж байжээ.

Харин тэмцээний Equipped хэвтээ шахалтын залуучуудын -59 кг-ийн жинд О.Төрболд 152.5кг шахаж мөнгөн медалийн эзэн болжээ. Ийнхүү Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын Залуучуудын -59 кг-ийн жинд рекордыг шинэчлэн тогтоогоод байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна