Монголбанк V сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа

ALs
2024 оны 6-р сарын 04 -нд

UBS: Есдүгээр сард алтны үнэ унц нь 2500 ам.доллар, оны эцэс гэхэд 2900 ам.доллар хүрэх төлөвтэй байна

Монголбанк тавдугаар сард 1.8 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар буурсан дүн боллоо. Харин өнгөрсөн сард 850.7 кг үнэт металл худалдан авч байсан юм.

Мөн оны эхнээс өссөн дүнгээр 6.1 тонн үнэт металл худалдан аваад байгаагаа мэдээллээ. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 135.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 386.0 кг үнэт металл худалдан авсан байна. 

Дөрөвдүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 252,256.24 төгрөг байсан бол тавдугаар сард 254,657.50 төгрөг болж нэмэгджээ.

Дэлхийн зах зээлд тавдугаар сард алтны үнэ унц нь 2400 ам.доллар болж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрч эрс өсөөд байсан юм. Цаашид алтны үнэ ирэх есдүгээр сар гэхэд унц нь 2500 ам.доллар, оны эцэс гэхэд 2600 ам.доллар хүрнэ гэж “UBS”-ийн шинжээчид тооцоолоод байна.

АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт, геополитикийн хурцадмал байдал зэрэг нь алтны эрэлтийг өсгөж, үнэ өндөр байх нөхцөлийг бий болгож байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна