Б.Цэрэндэжид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

ALs
2024 оны 6-р сарын 05 -нд

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Цэрэндэжид мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд АНУ-ын Техас мужид болсон. Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөн юм.Өсвөр үеийн охидын 76 кг-ын жинд Б.Цэрэндэжид цээжнээс 100 кг-ыг шахсанаар ийн мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр пауэрлифтингийн охидын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болж байна.

Эх сурвалж: БТСУХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна