Путин Хойд Солонгост 24 жилийн дараа төрийн айлчлал хийж байна

ALs
6-р сарын 18 -нд

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 24 жилийн дараа Хойд Солонгост албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалыг угтан Хойд Солонгосын талтай төлбөр тооцооны систем хөгжүүлнэ хэмээн мэдэгдэв.

Мөн айлчлалын үеэр талууд аюулгүй байдлын гэрээ байгуулж магадгүй байгааг Путины гадаад бодлого хариуцсан зөвлөх мэдэгджээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилсан юм. 

Путин өнгөрсөн 70 жилийн хугацаанд ОХУ болон Хойд Солонгос найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлснийг онцлоод "Барууны хяналтгүй худалдаа, төлбөр тооцооны шинэ механизмыг боловсруулна" хэмээн захидалдаа бичсэн байна.

Мөн дайны тал дээр ОХУ-ыг дэмжиж байгаад талархлаа илэрхийлээд "АНУ-ын шахалт"-ийг үл харгалзан Пёняны талд зогсохоо амлажээ.

24 жилийн дараа Хойд Солонгост хийж буй Путины айлчлал өнөөдрөөс эхэлж буй бөгөөд хоёр өдрийн турш үргэлжлэх аж. 

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна