Д.Энхтүвшин “BRICS-2024” наадмаас 2 хүрэл медаль хүртжээ

ALs
2024 оны 6-р сарын 19 -нд

ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024" наадам 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байгаа билээ.

Энэхүү наадмын гимнастикийн тэмцээнд  дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин;

  • Чөлөөт хөдөлгөөний төрөлд 13,566 оноогоор 5-р байр,
  • Харайлтын төрөлд 13,866 оноогоор 5-р байр,
  • Бариултай морины төрөлд 13,866 оноогоор 3-р байр Хүрэл медаль, -Турникийн төрөлд 13,200 оноогоор 3-р байр Хүрэл медаль тус тус хүртлээ.

Дээрх төрлүүдэд Олимп, Дэлхийн аварга Сергей Найдин, Никита Нагорный  алт, мөнгөн медаль хүртэв. Манай баг тамирчид дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцсон амжилт болон дэлхийн ранкаараа:

  • Чөлөөт хөдөлгөөний төрөлд Э.Өсөхбаяр 2-р байр, Д.Энхтүвшин 3-р байрт.
  • Харайлтын төрөлд Д.Энхтүвшин 2-р байрт, Э.Өсөхбаяр 3-р байрт.
  • Бариултай морины төрөлд Д.Энхтүвшин 16-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна.
  • Дасгалжуулагчаар
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Оюунтуяа ажиллаа.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна