“Парис-2024”олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан дугуйн спортын тамирчдыг хүлээн авч уулзав

ALs
Пүрэв, 09:51 минут

“Парис-2024” зуны олимпын наадамд Монголын дугуйн спортын тамирчид болох С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар эрхээ аваад байна.

Баг тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Манай тамирчдын хувьд олимпын наадамд С.Жамбалжамц бөөн гараатай тэмцээнд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай төрөлд хүч сорино гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна