Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал болон тус командлалын удирдлага “Парис-2024” зуны олимпод оролцох хөнгөн атлетикийн тамирчин, ахлах ахлагч Б.Мөнхзаяа, чөлөөт бөхийн тамирчин, дэд ахлагч Э.Даваанасан нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн алба хаагч, олон улсын хэмжээний мастер Э.Даваанасанд албан тушаалын дэд ахлагч цолыг олгож, баяр хүргэв.
Тэд наймдугаар сард зохион байгуулагдах “Парис-2024” зуны олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэлээ хангаж буй бөгөөд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын зүгээс хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Номын санч Б.Энхтуяа
Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна