“Даншиг наадам-Хүрээ цам” наадам наймдугаар сарын 3, 4-нд болохтой холбогдуулан мэдээлэл хийлээ. Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Хүрээ цам даншиг наадмыг 2015 оноос сэргээн, соёл шашин, аялал жуулчлалын томоохон наадам болгож, жуулчдыг татах зорилгоор зохион байгууулах болсон. Монголын шашин, өв соёл, урлагийг гадаадын жуулчдад сурталчилж буй наадам юм. Наадмын үеэр:
Мөн монголчуудын уламжлал эрийн гурван наадам хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур харваа болон морьт харвааны тэмцээн зохион байгуулна. Даншиг хоёр насны хурдан моринны уралдаанд болно. Наймдугаар сарын 3-ны 12.00-12.30 цагт их нас, 4-ний 11.00-11.30 цагт соёолон насны морьдын уралдаан болно. Мөн жороо морины уралдаан зохион байгуулж, энэ үеэр жороо морьтой, дээлтэй хосыг шалгаруулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна