#Paris2024 Оюунбатын Есүгэн урт бууны 50 метрийн дасгалд 4-р байр эзэлж финалд шалгарлаа.
Парис 2024 зуны олимпын буудлагын эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байрлалт дасгалын урьдчилсан шатанд Оюунбатын Есүгэн цэц сорилоо.
Тус төрөлд дэлхийн шилдэг 49 тамирчин цэц сорьсноос О.Есүгэн суугаад 193, хэвтээгээс 199, босоогоос 197, нийт 60 сумнаас 589 оноо авч 4-р байр эзэллээ.
Уг төрөлд АНУ-ын тамирчин Саген Маддалена 593 оноо авч тэргүүлсэн бол Хятад, Швейцарын тамирчид удаалсан.
Урьдчилсан дасгалд хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд медалийн төлөө дахин буудна.
Финалын дасгал маргааш 15:30 цагаас болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна