“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2024 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 10,777,600 ТН НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА

ALs
2024 оны 7-р сарын 05 -нд

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс хойш өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр 25 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгууллаа. Нүүрсний цахим арилжааг долоо хоног бүр зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор 2.9 сая тонн коксжих нүүрс, 6.5 сая тонн сул коксжих нүүрс, 1.4 сая тонн эрчим хүчний нүүрс, нийт 10.8 сая тонн нүүрсийг 1.25 тэрбум ам.доллароор биржээр худалдааллаа.

УИХ, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа 2023 оны хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК нь нийт 92 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20.5 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалаад байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна