Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Монгол Улсад уул уурхайн салбар үүсэн хөгжсөний 102 жил, Үндэсний их баяр наадам, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 14 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган үр бүтээлтэй ажилласан зарим ажилтнуудыг Монгол Улсын Засгийн газрын шагналаар шагнаж, урамшууллаа.
“Тэргүүний уурхайчин” тэмдгээр Уулын хэлтсийн төлөвлөлтийн инженер Баярсайханы Уранбаяр, Тээвэр, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Жүгдэрдэмидийн Мөнхбаяр, Төслийн удирдлага, хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Дашдэлэгийн Нямдаваа, Хяналт, шалгалтын хэлтсийн хянан шалгагч Болдбаатарын Саруул, “Мэдээллийн технологийн тэргүүний ажилтан” тэмдгээр Мэдээллийн технологи, инновацын хэлтсийн дарга Батнасангийн Баттүшиг, Эспорт, тээвэр зохицуулалтын хэлтсийн мэдээллийн технологийн ажилтан Зандангийн Даваахүү, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” тэмдгээр Худалдан авалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Алтангэрэлийн Алимаа, “Нягтлан бодох, бүртгэлийн тэргүүний ажилтан” тэмдгээр Нягтлан бодох, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Шаравдоржийн Батсүрэн нар шагнагдлаа.
Мөн зарим ажилтнуудыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хууль зүй, дотоод хэргийн, Зам, тээврийн хөгжлийн яамны, Сангийн яамны жуух бичгээр шагналаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна