“Энэ хайр байж”, “Хайрлах хүсэл”, “Мөсөн хайр”, “Өнчин” зэрэг уран бүтээлээр залуусыг байлдан дагуулж, Ub palace-ийн задгай талбайг дүүргэж байсан Munkhiin rap, Flash, Outlaw, No name хамтлагийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт наймдугаар сарын 9-нд Хит паркад болно.
Тоглолтын ерөнхий найруулагчаар 333 энтертайментийн Ерөнхий найруулагч Д.Мөнх-Оргил, тайзны найруулагчаар Б.Батцэрэн /Баажаа/ нар ажиллаж байна. Тоглолтын зохион байгуулалтад нийт 500 орчим хүн ажиллаж буй.
Мөнхийн реп, Flash, Outlaw, No name хамтлагийн уран бүтээлчид өөрсдийн бүх хит дуугаа буюу нийт 76 дуу дуулна. Мөн D45 Ogino, Gala, Маралжингоо, Dijital, Mc collection зэрэг 9 уран бүтээлч зочноор оролцож, ая дуугаа өргөх юм байна.
Тоглолт 5-6 цаг үргэлжилнэ. Наймдугаар сарын 9-ны өдрийн 14:00 цагт “Hit Park”-ийн хаалга нээгдэх бөгөөд, 18:00 цагт тоглолт эхлэх юм.
Ташрамд мэдээлэхэд ихэвчлэн хайрын дууны уран бүтээл туурвидаг хип хоп хамтлагууд хамтарч тоглолт хийж буй анхны тохиолдол нь энэ юм. Тиймээс тоглолтын үеэр 2005-2015 оны үед хит болж байсан олон уран бүтээл нэг тайзнаа эгшиглэнэ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Мөн “Тоглолт болох “Хит парк” нь маш олон ариун цэврийн байгууламжтай, мөн үзэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор шар айраг, хоол, ус, ундаа зэргээр үйлчлэх асруудыг тоглолтын талбайд ажиллуулна" гэлээ.
Тасалбар захиалах:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна