Өнөөдөр Б.Бат-Эрдэнэ, Б.Хонгорзул, Б.Хулан нар барилдана

ALs
2024 оны 8-р сарын 08 -нд

Парис 2024 зуны олимпын чөлөөт бөхийн төрөл үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй -86 кг, эмэгтэй -57 кг жингийн барилдаанууд эхлэх ба эмэгтэй -53 кг жингийн дагах болон медалийн барилдаанууд болно.

Эрэгтэй -86 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин 25 настай Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ зодоглох ба эхний шатанд 2021, 2022 оны дэлхийн аваргын хүрэл, 2023 оны мөнгөтэй Азербайжаны 26 настай Осман Нурмагомедовтой таарчээ.

Харин эмэгтэй -57 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин, 2019 оны залуучуудын дэлхийн аварга 23 настай Болдсайханы Хонгорзул зодоглоно. Тэрээр эхний шатанд 2022 оны Азийн наадмын хүрэл медальт Хятадын 21 настай Кешин Хонтой барилдана.

Мөн эмэгтэй -53 кг жингийн дагах барилдаанд Б.Хулан  2022 оны дэлхийн аварга АНУ-ын 27 настай Доминик Оливиа Парриштай барилдана.

Барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна