XCMG брэндийн техникийн засвар үйлчилгээ, LUAN брэндийн дугуйн ашиглалт, технологийн дадлагажуулах сургалтад засварын ажилтнууд амжилттай хамрагдлаа

ALs
2024 оны 8-р сарын 02 -нд

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “ХУА ЕЭ” ХХК-ийн хооронд байгуулсан ЭТТ-2022/573, ЭТТ-2022/574, ЭТТ-2022/534 дугаартай гэрээний хүрээнд 2024.07.17-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Шанхай, Сүжоу хотын XCMG брэндийн экскаватор, автосамосваль, автогрейдерийн систем, эд ангийн ажиллах зарчим, засвар үйлчилгээ, тохируулга, Haian үйлдвэрийн LUAN брэндийн дугуйн ашиглалт, технологийн дадлагажуулах сургалтад Үйлдвэр, техникийн газрын Засвар, механикийн хэлтсийн 19 ажилтан амжилттай хамрагдаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.

Тус сургалтад хамрагдсанаар компанийн өөрийн өмчлөлийн XCMG брэндийн хүнд даацын техникийг урт хугацаанд найдвартай, үр ашигтай ажиллуулах чадварыг эзэмших бөгөөд цаашид засварын баг бүрэлдэхүүнийг чадваржуулах сургалтууд үе шаттайгаар явагдах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна