Монгол – Словенийн бизнес форум болно

ALs
2024 оны 8-р сарын 15 -нд

Бүгд Найрамдах Словени Улсаас төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаатай холбогдуулан энэ сарын 21-нд МҮХАҮТ-тай хамтран бизнес форум зохион байгуулна. Бизнес форум нь хоёр улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг ахиулах онцгой ач холбогдолтой юм.

Словений ХАҮТанхимын төлөөллүүд болон доорх салбарын арав гаруй компанийн төлөөлөл хүрэлцэн ирж, монголын бизнесүүдтэй танилцах, тодорхой салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа эрэлхийлсэн Словенийн ААН-үүд ирж оролцох юм.

Тус бизнес форумд Бүгд Найрамдах Словени Улсаас:

-    Эм үйлдвэрлэл; -    Тээвэр логистик, агуулах; -    Аялал жуулчлал; -    Нийгэм хамгаалал; -    Маркетинг; -    Хөдөө аж ахуй, ойжуулалт; -    Ойн аж ахуйн тоног төхөөрөмж; -    Дахин боловсруулалт; -    Эрчим хүч дамжуулах сүлжээ; -    Хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлт зэрэг салбарын компаниуд ирж оролцохоор байна.  

Хаана: МҮХАҮТ, Их танхим Хэзээ: 8 дугаар сарын 21-нд, 10:00 цагаас


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна