Ган-Эрдэнийн Гансүлдэд 9 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

ALs
2024 оны 8-р сарын 29 -нд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдэд мөнгөн шагнал олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд:

  • ОХУ-ын Пермь хотод зохиогдсон Арабеск олон улсын сонгодог бүжгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сурагч Үенгийн Анарт 65 сая,
  • Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ган-Эрдэнийн Гансүлдэд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгох юм байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна