Дархан аварга Н.Батсуурь Гавьяат тамирчин Д.Отгонжаргалд хоёр өрөө байр бэлэглэлээ

ALs
2024 оны 8-р сарын 30 -нд

Монгол Улсын үндэсний бөхийн дархан аварга Н.Батсуурь Гавьяат тамирчин Д.Отгонжаргалын амжилтыг мялааж, хоёр өрөө байр бэлэглэхээ түүнийг Парис-2024 олимпт оролцож явах үед амласан билээ. 

Тэрхүү амлалтаа биелүүлж "Вертекс товер" хотхонд хоёр өрөө байрны бэлэглэж буй батламжаа өнөөдөр гардуулсан байна. Байрны батламж гардуулан өгөхөд тамирчны гэр бүлийнхэн болон Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар нар байлцжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна