#Paris2024 П.Энхманлай пара атлетикийн T53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн төрөлд 10-р байр эзэллээ.
Парис 2024 паралимпын пара атлетикийн T53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн төрөлд Пүрэвцогийн Энхманлай өрсөлдлөө.
Түүний төрөлд нийт 10 тамирчин оролцсоноос П.Энхманлай эхний гараанд Саудын Араб, Тайланд, АНУ-ын тамирчидтай зэрэгцэн 5-р зам дээр уралдав.
Тэрээр 16.03 секундээр барианд орж гараандаа 5-р байр эзэллээ. Хоёр гарааны нийлбэр дүнгээр тэрээр 10-р байр эзлэв.
Өмнө нь 15.89 секундэд барианд орж байсан нь П.Энхманлайн хувийн дээд амжилт байв. Тэрээр Токиогийн олимпод 17-р байр эзэлсэн билээ.
T53 ангилал нь биеийн доод хэсэг, хөлийн хөдөлгөөний хувьд бэрхшээлтэй хүмүүсийг хамааруулдаг тэргэнцэртэй ангилал юм. Эдгээр тамирчид зөвхөн мөр, гарын хүчийг ашиглан уралддаг бөгөөд тэргэнцрийн урд дугуйн чиглэлийг өөрчлөхийн тулд гараа оролцуулдаг онцлогтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна