Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд манай улсын 100 гаруй тамирчин оролцож байна

ALs
2024 оны 9-р сарын 10 -нд

Дэлхийн нүүдэлчдийн спортын 5-р наадам энэ жил Казахстан Улсын нийслэл Астана хотод есдүгээр сарын 8-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн наадамд дэлхийн 80 гаруй орны 2500 гаруй тамирчид спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс, нийт 100 гаруй тамирчинтайгаар, бөх барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг 15 төрөлд өрсөлдөж байна.

Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв улс болохын хувьд энэхүү наадамд оролцож, өөрийн орны өвөрмөц соёлыг дэлхийд дахинаа сурталчилж байна. Мөн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулж нүүдлийн соёл иргэншил бүхий улс орны соёлын харилцааг өргөжүүлж, дэлхий дахинаа сурталчилдаг.

Тэгвэл энэхүү Дэлхийн Нүүдэлчдийн спортын наадам нь талын нүүдэлчдийн уламжлалт спортоор дамжуулан улс үндэстнүүдийн найрамдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна