ЭХЭМҮТ-д 37 жилийн дараа бүрэн засвар хийж, төрөхийн ор, тоног төхөөрөмжийг шинэчиллээ. 1987 оноос хойш их засвар хийгээгүй уг эмнэлэгт 83 тэрбум төгрөгөөр иж бүрэн засвар хийж, нялхас, эхчүүдэд шинэ орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Тус төвийн 12 тасгийн иж бүрэн засвар дуусч, үлдсэн тасгуудын санхүүжилт 2025 оны улсын төсөвт тусгагджээ. Мөн төрөх тасгийг засварлаж, гэр бүлийнхэнтэйгээ хамт төрдөг 10 өрөөтэй болсон байна.
Мөн ургийн эрт үеийн оношилгоо эмчилгээний төв нээгдэн, үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Түүнчлэн төрөх эмнэлэг болон хүүхдийн эмнэлгийн амбулатори бүрэн шинэчлэгдэж орчин үеийн жишигт нийцсэн эмнэлэг болжээ.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 680 ортой, хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэмжих албаны нийт 55 тасаг нэгжтэй, 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна