Азийн дугуйн холбооны Дэд ерөнхийлөгч Дато Амаржит МҮОХ-нд зочиллоо

ALs
11-р сарын 11 -нд

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгч Н.Болдхүү, Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран нар Азийн дугуйн холбооны Дэд ерөнхийлөгч, Малайзын дугуйн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын дугуйн холбооны хорооны гишүүн ноён Дато Амаржит Даршан Сингх Жиллийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
 

Уулзалтаар ВМХ болон уулын дугуйн төрлийг эрчимтэй хөгжүүлэх, 2026 онд тус төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах зэрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай хэлэлцэв.
 

Ташрамд дурдахад, Баянзүрх дүүрэгт “ВМХ racing” талбайг ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил өрнөж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна