“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна. Үндсэн бүтээгдэхүүн буюу коксжих нүүрсний чанарын хувьд үнслэг нь 10,5-с доош, барьцалдах чадвар нь 80-с дээш 7000-с дээш илчлэгтэй коксжих чанарын нүүрс. Эрчим хүчний нүүрсний чанарын хувьд үнслэг 22-с доош, 6000-с дээш илчлэгтэй, 23-с доош дэгдэмхийтэй, хүхрийн агууламж 1-с доош үзүүлэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Баяжуулах үйлдвэрт Австрали улсын McLanachan брэндийн бутлуур, Aury брэндийн усгүйжүүлэх центрифуги, шигшүүр, Eriez брэндийн соронзон сепаратор, Haiwang брэндийн шламгүйжүүлэх циклон, хүнд орчны циклон, нягтаар тунаах машин, SGB брэндийн насос гэх мэт дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмжийг суурилуулсан. Технологийн хувьд 2 шатны хүнд орчны циклон, нягтаар тунаах машин TBS, хөвүүлэн баяжуулалт флотмашин, усгүйжүүлэх төхөөрөмж центрифуги, фильтер пресс зэрэг дэлхийн жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг сонгон суурилуулсан бөгөөд технологийн хувьд 5-р үеийн шинэ үйлдвэр гэдгээрээ онцлогтой.
Үйлдвэрийн нэгдсэн удирдлагын төвөөс 1100 гаруй тоног төхөөрөмжийг 24 цагийн хугацаанд хянаж, асаах, унтраах, процессын тохиргоо хийж 250 камераар үйлдвэрлэлийн процессыг бүрэн хянах боломжтой автомат үйлдвэр юм.
Олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр үйлдвэрлэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна