БНСУ-ын нийслэл Сөүл хотод лхагва гарагт орсон цас нь сүүлийн 117 жилийн арваннэгдүгээр сард ороогүй их хэмжээний цас болжээ.
Тодруулбал хотын зарим хэсэгт 20 см хүртэлх зузаан цас орж, түгжрэл үүссэн бөгөөд пүрэв гарагт үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлсэн байна.
Халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол, гэмтэл, бэртлийн 150 гаруй дуудлага бүртгэгджээ.Авто замд түгжрэл үүсээд байгаа тул Сөүл хотын захиргаанаас оргил цагийн үед нэмэлт метро болон нийтийн тээврийг үйлчилгээнд гарган ажиллаж байгаа аж.
Түүнчлэн 40 гаруй орон нутгийн нислэгийг цуцалж, 200 орчим нислэгийг хойшлуулсан байна.Хамгийн сүүлд 1972 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орж байсан.
Эх сурвалж: The Korea Times
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна