Ц.Жадамбааг Бусан хот дахь Ерөнхий консулаар томилжээ

ALs
11-р сарын 28 -нд

Засгийн газрын 145 дугаар тогтоолоор цаашид консулуудыг Ерөнхий сайд биш Гадаад харилцааны сайд томилох, ингэхдээ Монгол Улсын гадаад харилцааны бодлогын залгамж халааг хадгалах нөхцөлөөр томилж байх шийдвэр гарсан.

Энэ дагуу Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотод суух Ерөнхий консулаар Цагаан-Өвгөний Жадамбааг томилжээ.

Энэ шийдвэрийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гаргасан байна. МАН, АН, ХҮН-ын хамтарсан Засгийн газар байгуулагдсан тул АН-ын гишүүн, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбааг томилжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна