Папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг өнөөдрөөс /2024.11.28/ орон даяар эхлүүлж байна. Энэ дархлаажуулалтыг 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж, 400-500 гаруй хүн шинээр оношлуулж байна.
Монгол Улс хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа ба элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаант хавдар зонхилж буй юм. Монголд тэргүүлж буй умайн хүзүү, элэгний хорт хавдрын өвчлөл улс орнуудад маш бага болжээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуульдаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулж, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмсэн. Үүнд:
Энэ вирус нь умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна