Токиогийн “Их дуулга”-д манай 20 жүдоч барилдана

ALs
Даваа, 16:33 минут

Японы нийслэл Токио хотод “Их дуулга” тэмцээн энэ сарын 7, 8-нд болно. “Их дуулга”-д 48 орны 300 гаруй жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй 11 тамирчин зодоглохоор болсон байна.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Энхбаяр, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцох юм. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар зодоглох юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна