"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн болно

ALs
2025 оны 3-р сарын 18 -нд

Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор "Ирээдүйн мистер-2025" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр “Zaisan hill event hall-д” зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болж, давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм.

Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос өдгөө 28 дахь удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнийг 2006 оноос нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулна. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна