Аутизмыг таниулах дэлхийн өдөрт зориулсан "Autism Fair" өдөрлөг өнөөдөр /2025.04.02/ болно.
Өдөрлөгт аутизмтай хүүхэдтэй гэр бүлүүд болон аутизмтай сурагчтай ажиллаж буй багш, эмч, бусад мэргэжилтнүүд гээд сонирхсон хүн бүхэн хүрэлцэн ирэх боломжтой.
Уг өдөрлөг өнөөдөр 11.00-19.00 цагт "One event hall"-д болох ба оношилгоо, үнэлгээ, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ, боловсрол, сургалт, заслын тухай мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Өдөрлөгт хүрэлцэн ирэхэд бүртгүүлэх шаардлагагүй, бас үнэ төлбөргүй.
Эх сурвалж: Монголын Аутизмын Холбоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна