Эмэгтэй сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шат өнөөдөр эхэлнэ

ALs
4-р сарын 11 -нд

FIBA-аас зохион байгуулдаг эмэгтэй сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах B зэрэглэлийн тэмцээн долоодугаар сарын 13-20-д Хятад улсад болно.

Уг тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд Монгол Улсад болох бөгөөд Монгол, Тайвань, Хонконгийн шигшээ багууд оролцоно.

Урьдчилсан шатны тоглолтуудын хуваарь:

  • 2025.04.11. Тайвань - Хонконг
  • 2025.04.12. Хонконг - Монгол
  • 2025.04.13. Монгол - Тайвань

Үүнтэй холбоотой Монголын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнээ гуравдугаар сарын дундуур зарлаж бэлтгэл хийсний эцэст үндсэн бүрэлдэхүүнээ энэ сарын 9-д зарласан юм.

2023 оны B зэрэглэлийн Азийн аваргад Монголын шигшээ баг оролцож хэсэгтээ Малайз, Иран, Индонезод хожигдон, Шри Ланкаг хожсоноор 7-р байр эзэлж байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна