#Шатар "The MongolZ" багийн тоглогч, IM /Олон улсын Мастер/ Батхуягийн Мөнгөнтуул дэлхийн эмэгтэй чансааны #11, Хятадын GM /Их Мастер/ Жу Жинерт хожигдлоо.
Олон Улсын шатрын холбоо /FIDE/-оос зохиодог "FIDE Women's Grand Prix" цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэг улсын Пуна хотод үргэлжилж байна.
Дэлхийн шилдэг 10 шатарчин цугласан тэмцээний хоёр дахь өдөр "The MongolZ" багийн тоглогч, IM /Олон улсын Мастер/ Батхуягийн Мөнгөнтуул дэлхийн эмэгтэй чансааны #11, Хятадын GM /Их Мастер/ Жу Жинерт хожигдлоо.
Тоглолтыг Б.Мөнгөнтуул Найдорф Сицилийн нүүдэл болох 6.Bd3 хувилбараар эхэлсэн. Түүний эхлэл сайн байсан ч бодит ахиц гарахгүй байсаар тоглолтын дундаас Хятадын их мастер байдлыг гартаа авав. Улмаар 30 дахь нүүдлээс салхи эргэж хоёр тэрэгний халц тулаанаар Жу ялжээ.
Уг өргийн талаар Жу "Тийм ч хүнд тоглолт байсангүй. Зүгээр л хэт сунжирчихлаа. Тэрэгтэй үлдсэн тоглолт ихэвчлэн тэнцээгээр дуусдаг. Гэхдээ миний шахалт амжилттай болж нэг мэдэхэд л ялчихлаа" хэмээв.
Ийнхүү 23 настай Хятадын их мастер хоёр дараалж хожсоноор Энэтхэгийн Дивия Дэшмухын хамт тэмцээнийг тэргүүлж эхлэв. Харин Б.Мөнгөнтуул 1-1 амжилттай болж хүснэгтийн 4-р байрт Энэтхэгийн Конеру Хумпитай оноо тэнцлээ.
38 настай, дэлхийн чансааны #88 Б.Мөнгөнтуул өнөөдөр гурав дахь өрөгт 17:30 цагаас Польшийн Алина Кашлинскаяатай тоглоно. Дэлхийн чансааны #16 IM Алина 1 тэнцэж, 1 хожигдоод байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна