Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 857 сая төгрөгийн гурван байр, зуслангийн нэг байшинтай

ALs
8 цагийн өмнө

Ерөнхий аудиторын хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд хүргэж байна. Тэрээр 2019 оноос хойш АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн орлого 2019 оноос хойших хугацаанд 37 саяас 62.8 сая төгрөг болж өсжээ. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2019 онд 22 сая төгрөг байсан бол 2023 онд 66.3 сая болсон байна. Тэрээр гурван нийтийн орон сууцтай, нэг зуслангийн байшинтай. Орон сууц, барилга байгууламжаа 857 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 75 сая төгрөгийн үнэ бүхий Мазда автомашинтай. Эзэмшиж буй мал аж ахуйгаа хурдан удмын 12, адуу 108, үхэр 20, хонь 50, ямаа 130 гэжээ. Мөн хоёр газар эзэмшдэг, нэг газрыг өмчлөх эрхтэй. Газраа 30.9 сая төгрөгийн үнэлгээтэй гэжээ. 55 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхий үнэт зүйл эзэмшдэг бөгөөд 97 сая төгрөгийн хадгаламжтай. 29 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.            

С.Магнайсүрэнгийн намтар: 1975.3.28-нд Говь-Алтай аймагт төрсөн

Боловсрол:

  • 1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
  • 1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
  • 1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/

Ажилласан байдал:

  • 1997-1999 онд "Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
  • 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
  • 2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,
  • 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
  • 2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,
  • 2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,
  • 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга,
  • 2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2015 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2023 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Төрийн тэргүүн зэргийн түшмэл цол зэрэгтэй.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна