Казахстаны их дуулгад Монголын 22 жүдоч оролцоно

ALs
9 цагийн өмнө

#Жүдо Душанбегийн их дуулгаас мөнгөн медаль авсан Б.Эрдэнэбаяр, алтан медаль авсан Б.Ганхайч нар оролцоно.

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-оос зохиодог дэлхийн цуврал тэмцээний нэг Казахстаны их дуулга энэ сарын 9-11-д Астана хотод болно.

48 орны 412 тамирчин оролцох тэмцээнд Монголын шигшээ багийн 22 жүдоч оролцохоор бүртгүүлжээ.

Энэ сарын 3-5-д болсон Душанбегийн их дуулгад оролцсон 16 тамирчнаас мөнгөн медаль авсан Б.Эрдэнэбаяр, алтан медаль авсан Б.Ганхайч нар уг бүрэлдэхүүнд багтжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна