Багахангай-Улаанбаатар чиглэлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас нийтийн тээврийн автобус явж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд иргэдээс нийтийн тээврийн автобус явуулж эхэлсэнд талархсан ба өглөөний цагийн хуваарийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Х:18 “Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол” чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тус чиглэлийн автобус 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс дараах цагийн хуваариар иргэдэд үйлчилнэ.
АВТОБУСНЫ ЧИГЛЭЛХ:18 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол ЗОГСООЛ:- Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол
ЦАГИЙН ХУВААРЬ:Багахангайгаас хөдлөх цаг-08:00, 12:40, 17:20 Улаанбаатарт ирэх цаг-09:50, 14:30, 19:10 Улаанбаатараас хөдлөх цаг-10:20, 15:00, 19:40 Багахангайд ирэх цаг-12:10, 16:50, 21:30ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ:
Том хүн 8000, хүүхэд 4000 төгрөг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна