Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

ALs
8 цагийн өмнө

ОХУ-д маргааш Ялалтын баяр тэмдэглэнэ. Энэ баярт оролцохоор олон төрийн тэргүүн Москвaд очсоны нэг нь БНХАУ-ын дарга Ши Жинпин. Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох байгалийн хийн хоолойн төслийг ярилцана гэж Блүүмбэрг агентлаг мэдээлэв.

Энэ төслийг олон удаа хойшлуулсан нь байгалийн хийн үнэ, хоолойн маршрут дээр талууд санал нийлээгүйтэй холбоотой. ОХУ Сибирийн хүч-2 төслийг эхлүүлэхээр удаан хугацаанд хүчин чармайлт гаргасан. Учир нь 2027 он гэхэд Европын орнууд Оросоос импортолдог байгалийн хийг бүрэн зогсоохоор ажиллаж байна. Харин Бээжин байгалийн хийн импортоо төрөлжүүлэх хүсэлтэй ч энэ төслийг эхлүүлэх гэж төдийлөн яарсангүй.     

ОХУ барууны орнуудын эдийн засгийн хоригт  орж, эдийн засаг нь хүндэрсэн. Бээжин худалдаа, аж үйлдвэрийн салбарт томоохон хүндрэлүүдтэй нүүр тулсан. Энэ дундын сорилт нь тэднийг нэг алхам ойртуулав.

Ямартаа ч хоёр улсын төрийн тэргүүн байгалийн хийн хоолойг биечлэн уулзаад ярилцана.БНХАУ хойд хөршөөс дотоод зах зээлдээ нийлүүлдэг үнээр байгалийн хий худалдан авах хүсэлтэй. Мөн Бээжин хоолойг шууд хоёр улсыг холбосон маршрутаар буюу Монголын нутгаар дайран өнгөрөхөөргүй байхыг хүсжээ.         

ОХУ Сибирийн хүч-2 хоолойгоор 50 тэрбум куб метр байгалийн хийг жилд нийлүүлэхээр зорьж байна. Одоогоор талууд гэрээг хэзээ байгуулах тухай мэдээлээгүй байна.

Эх сурвалж: Bloomberg


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна