Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч хохирол бүртгэгдээгүй

ALs
9 цагийн өмнө

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 109 км, Батширээт сумын төвөөс баруун зүгт 79 км, Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс зүүн хойд зүгт 76 км зайд өчигдөр /2025.05.08/ 22:23:18 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

 
Газар хөдлөлтийн чичирхийлэл тус аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Төв аймгийн Мөнгөнморьт сум, нийслэлийн нутаг дэвсгэрт мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирол бүртгэгдээгүй байна.

 
Монгол орны нутаг дэвсгэрт он гарсаар нэгдүгээр сарын 01-ээс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд 3.5- 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 12 удаа бүртгэгджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна