Волейболын төрөлд Өмнөговь аймаг, Баянгол дүүргийн баг түрүүллээ

ALs
Мягмар, 10:28 минут

Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж байна. Наадмын шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргийн 6120 тамирчин 31 спортын төрлөөр 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Өчигдөр энэ наадмын волейболын тэмцээн өндөрлөж, медалийн эзэд тодорлоо. Сонгинохайрхан дүүргийн Спортын ордонд болсон тус тэмцээнд охидын ангилалд 29, хөвгүүдэд 29 баг өрсөлдсөнөөс охидын ангилалд Баянгол дүүрэг түрүүлж, Орхон аймаг, Ховд аймгийн баг удаалав.

Харин хөвгүүдийн ангилалд Өмнөговь аймгийн баг алтан медаль хүртэж, Хэнтий, Дархан-Уул аймгийн баг мөнгө, хүрэл медалийн тавцанд гарлаа. Тус тэмцээний багийн нийлбэр дүнгээр Өмнөговь аймгийн баг тэргүүлж, Баянгол, Ховд аймгийн баг удаалжээ.

Баянгол дүүргийн баг тус наадмын хоёр дахь алтан медалиа хүртэж байгаа бол Өмнөговь аймгийн баг энэ наадмын анхны алтан медалиа хүртлээ. Өмнөх наадмын тус тэмцээнд охидын ангилалд Баянхонгор аймгийн баг түрүүлсэн бол хөвгүүдэд Баянгол дүүргийн баг түрүүлж байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна