Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Жан Мүшин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Улаанбаатар хот нь БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос гадна 10 орчим хоттой найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод зам, гүүр, нүхэн гарц, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг дурдахад таатай байна. Цаашид ч бидний харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Жан Мүшин цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ уламжиллаа.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна