Дипломат харилцааны 75 жилд зориулсан "Чех фестиваль" болно

ALs
Лхагва, 09:10 минут

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Чех-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан "Чех фестиваль" олон нийтийн арга хэмжээг энэ бямба гарагт буюу 6-р сарын 7-ны 11.00-19.00 цагт Улаанбаатар дахь Чехийн Элчин сайдын яамны гадна талбайд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг хүссэн хүн бүрд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой. 



Чех фестиваль нь уг гудамжийг /Чехийн ЭСЯ-ны гадна талбайг/ соёлын амьд зугаалга болгон хувиргаж, бүх насны оролцогчдыг Чехийн соёл, бүтээгдэхүүн, хоолны баялгийг мэдрэх боломжтой. 

Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил "Чехийн ЭСЯ-ны хамт олон хүн бүрийг Чех-Монголын нөхөрлөлийг тэмдэглэх зугаатай Фестивальдаа урьж байгаадаа баяртай байна. Энэ бол Улаанбаатар хотод олон нийтэд чех соёл, хоол хүнс, хэлийг танилцуулан, хамтдаа баярлах сайхан боломж бөгөөд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, оролцохыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.  

Арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Монголд дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй чех бүтээгдэхүүнүүдийг танилцуулах төрөл бүрийн асруудад зочлохоос гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг чехийн компаниуд, их сургуулиуд болон байгууллагуудын төлөөлөлтэй уулзах боломжтой. Мөн Монгол улсад чех хэл сурах эсвэл Чех улсад дээд боловсрол эзэмших боломжуудын талаар мэдэх болно. Өдрийн турш олон төрлийн нэмэлт үйл ажиллагаа, мэдээлэл авах боломжууд бий. 

Мөн амьд жазз хөгжим, DJ тоглолтууд зэрэг соёлын байлаг хөтөлбөртэй. Үдээс хойшхи хөгжмийн хамтлагуудын онцлох тоглолт нь 16:00 цагаас эхлэх Монголын алдарт Шар Айраг хамтлагийн тусгай амьд тоглолт байх болно. Түүнчлэн ЭСЯ-ны кино танхимд 14.30 цагаас хүүхэлдэйн кино, 15.15 цагт Чехийн алдарт Осмы киног толилуулна. 

Хүүхэдтэй гэр бүлүүд хийлсэн үсэрдэг шилтгээнд тоглох, спортын үйл ажиллагаа, хүүхэлдэйн театр болон бусад зугаатай хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой хүүхдүүдэд зориулсан тусгай бүсэд зочлох боломжтой.  

Чехийн ЭСЯ-ны тухай: Улаанбаатар дахь Чехийн Элчин Сайдын Яам нь 1950 оноос хойш Чех, Монгол хоёр улсын харилцаа, худалдаа, соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх, Чехийн иргэд, бизнес эрхлэгчдийг Монголд дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг.  

Эх сурвалж: Чех Улсын ЭСЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна