Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5309, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 617, гэрээр 1163, эдгэрсэн 3527, хавьтал 36307 болж нэмэгдсээр байна. Уг өвчин халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин учир хүүхдүүдээ вакцинд хамруулахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн чухал урьдчилан сэргийлэлт бол дархлаажуулалт юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 60,1 хувь улаанбурхан өвчний товлолын дархлаажуулалт хамрагдаагүй байна. Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүүхдүүд илүү хүнд өвдөж байна.
Сурагчдын амралт эхэлж хүүхдийн зуслан, нийслэлд оршин суудаг хүүхдүүд орон нутаг руу амралтаар явах байдал энэ сараас эрчимжих тул халдварын тархалтын хүрээ нэмэгдэх эрсдэл үүсэх юм. Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний тархалтын 83 хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Хүүхдийн зуслан болон орон нутаг руу амралтаар явах хүүхдүүд 14 хоногийн өмнө Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаж өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна