“МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

ALs
2025 оны 6-р сарын 23 -нд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас уртын ээлжид удаан хугацаагаар алслагдан ажилладаг ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдүүдийг уурхайн үйл ажиллагаатай танилцуулах “Миний гэр бүл – Миний бахархал” хөтөлбөрийг эхлүүллээ.

Тус хөтөлбөр ирэх 11 дүгээр сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд эхний 10 гэр бүлийн 21 хүнийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбартаа хүлээн авч, уртын ээлжийн онцлог, уурхайн үйл ажиллагаа, уурхайчдын ажлын болон амрах байрыг танилцуулах аяллыг зохион байгууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна