Монголын тамирчид ДАШТ-д задгай усан сэлэлтийн төрөлд анхны амжилтаа гаргалаа

ALs
7-р сарын 21 -нд

“Сингапур-2025” усан спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.


Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид анх удаа "Open water" буюу задгай усанд сэлэлтийн төрөлд 4 х 1500 метрийн багийн буухиа төрөлд оролцож, 1 цаг 31 минут 48 секундын амжилтаар барианд орлоо.


skip-share

Ингэснээр энэхүү төрөл зайд Монгол Улсын рекордыг шинэчиллээ.


Багийн бүрэлдэхүүнд Спортын мастер Г.Сугар, А.Алтаннар, Т.Анунгоо, Спортын дэд мастер Г.Майдар болон дасгалжуулагчаар Ц.Баяраа, Э.Дэмүүл нар багтсан байна.


“Сингапур 2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 203 орны 2500 тамирчин зургаан спортын 77 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 3-нд өндөрлөнө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна