Замын-Үүд төлбөр авах цэгийг бүрэн цахимжууллаа

ALs
2024 оны 8-р сарын 05 -нд

Зам, тээврийн  сайд Б.Дэлгэрсайханы өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс /2024.08.05/  бүрэн цахимжууллаа.

Иргэд, тээвэрчид та бүхэн төлбөрөө www.ezam.mn, e-Mongolia, Аutobox, Toki, Mostmoney, Gerege аппликейшнаар төлөх боломжтой. 

Тээвэрлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага “MNS 4598:2020” стандартад нийцүүлэн тээвэрлэлт хийхийг зөвлөж байна.

2024 онд улсын хэмжээнд байрлах бүх төлбөр авах цэгүүдийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна